• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Зургаадугаар сарын 14-н буюу Бямба гарагийн орой Төв шуудангийн дөрвөн замын уулзварыг бүхэлд нь хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны зургаадугаар сарын 13, 14-ний өдөр нийслэл хотод хоёр байршлын авто замын хөдөлгөөнийг хааж, засварлана гэж Нийслэлийн Замын хөгжлийн Газраас мэдээллээ.

зураг
 
Тодруулбал маргааш буюу зургаадугаар сарын 13-ны 23:00 цагаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 километр замын хөдөлгөөнийг хааж, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ.

Замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 17-ны 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.
зураг
 
Харин зургаадугаар сарын 14-ний Бямба гарагт 23:30 цагаас Улаанбаатар хотын 0 цэг буюу Төв шуудангийн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана. Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээг зурна.

Уулзварын зорчих хэсгийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 15-ны 15:00 цагт нээх тул иргэд, жолооч нар бусад замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг санууллаа.