ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

2021.01.13: 13 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,469 бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.01.13/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

“Өчигдөр улсын хэмжээнд 16,975 нийт хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос гаралтай бол БГД-ийн 4 дүгээр хорооны гурван гэр бүлийн 7 хүн, БЗД-ийн 17 дугаар хорооны 4 хүн байна.

Ингээд Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-449
  • Хүндэвтэр-87
  • Хүнд-12
  • Маш хүнд-1 хүн байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.