Улсын хэмжээнд 2025 оны тавдугаар сард нийт 373,252 зөрчил бүртгэгдсэн бөгөөд өмнөх дөрөвдүгээр сард гарсан зөрчилтэй харьцуулахад 8.2 хувиар өссөн байна.
Нийт зөрчлийн
Үүнээс 98.3 хувийг цагдаа, 1.7 хувийг гааль, татвар болон Гадаадын Иргэн, Харьяатын Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.
Тавдугаар сард зөрчил гаргасан 366,328 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 9.1 хувиар өссөн бол 1,157 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас долоон хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шийтгэл оногдуулсан иргэний 72.4 хувь нь эрэгтэй, 27.6 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан эзэлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл:
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.3 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ.
Тавдугаар сард гарсан зөрчлийг дөрөвдүгээр сартай харьцуулахад:
Харин танхайрах зөрчил 29.7 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 22.4 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 8.3 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.6 хувиар, Хулгайлах зөрчил 3.2 хувиар тус тус буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!