Улаанбаатарын ШТС-уудын өнөөдрийн 12:00 цагийн байдлаарх нөхцөл байдал

М.Батчимэг, ikon.mn
8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн 10:30 болон 12:00 цагийн байдлаар Улаанбаатар дахь зарим шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлын талаар Шуурхай штабаас дараах мэдээллийг өглөө. 

Өнөөдөр өдрийн 12:00 цагийн байдлаар: 

СБД, 9-р хороо – Сод Монгол ШТС-43

  • 08-р сарын 25-нд АИ-92: 5.4 тн орлого авсан
  • АИ-92 1-р хошуу: 1.6 тн
  • АИ-92 2-р хошуу: 2 тн — хий сорсон
  • АИ-95: 2.5 тн
  • ДТ: 14 тн — хэвийн олгож байна
  • АИ-92 хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

СХД, 4-р хороо – Шунхлай ШТС-12

  • АИ-92: дууссан
  • Өчигдөр 10 тн орлого буусан
  • Үлдэгдэл: 1.4 тн — хий сорсон, түгээлт хийхгүй байна
  • ДТ: 15.1 тн — хэвийн олгож байна.

Таван богд – Петровис ШТС-18

  • АИ-92: 2,000 л — хий сорсон
  • Евро АИ-92: 11,000 л
  • ДТ: 9,700 л
  • Хүлээгдэлгүй, түгээлт хэвийн.

СХД – Сод Монгол ШТС

  • АИ-92: 6 тн — түгээлт хэвийн, 2 хошуугаар олгож байна
  • Евро АИ-92: хошуу эвдэрсэн
  • ДТ: 8 тн — түгээлт хэвийн
  • Хүлээгдэл: 30–40 машин

СХД, 20-р хороо – ДИБИ Ойл ШТС-2

  • Энгийн АИ-92: 4 тн — зөвхөн талонтой машинд олгож байна
  • Евро АИ-92: 12.6 тн
  • ДТ: 14 тн — энгийнээр олгож байна.

Таван богд – Петровис ШТС-18

  • АИ-92: 2,000 л — хий сорсон
  • Евро АИ-92: 11,000 л
  • ДТ: 9,700 л
  • Хүлээгдэлгүй, түгээлт хэвийн. 

Өнөөдөр өглөөний 10:30 цагийн байдлаар: 

ХУД – Энхтайвны гүүрний баруун доор, Петровис ШТС-16

  • АИ-92: 7,000 л
  • Евро АИ-92: 5,500 л
  • ДТ: 3,600 л
  • Хүлээгдэл: 50–60 машин
  • Түгээлт хэвийн явагдаж байна.

БГД – Тэс Петролиум ШТС-8

  • Евро АИ-92: 4,000 л үлдэгдэлтэй
  • Гэрээт компанид түлш олгож байхад нь колонкийг нээлгэлээ.

Таван богд – Сод Монгол ШТС-4

  • АИ-92: 12,000 л
  • Евро АИ-92: байхгүй
  • ДТ: 6,000 л
  • Хүлээгдэл: 13 машин
  • Түгээлт хэвийн явагдаж байна.

Яармаг – Мөнххада Шунхлай ШТС-4

  • АИ-92: 1,900 л — хий сорсон
  • Евро АИ-92: байхгүй
  • ДТ: байхгүй
  • Түгээлт байхгүй.