Вива Сити хотхоны урд Туул голын эрэгт баавгай байна гэх дуудлагаар шалгахад майханд унтаж байсан иргэн байжээ
10:10 2026/10/11
ХУД 24-р хороо Вива сити урд Туул голын эрэг дээр баавгай байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бургасан дунд майханд унтаж байсныг олж, мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлсэн нь баавгай байх магадлалтай гэх камерын бичлэгийн цаг үетэй таарч байсан бөгөөд баавгай биш иргэн Б дүрс бичлэгт бүдэг бичигдсэн байна гэж дүгнэсэн байна.
Тодруулбал Онцгой комиссын даргын шийдвэрээр баавгай байх магадлалтай гэж үзсэн бичлэгийг дахин нягталж үзэх үүрэг өгсний дагуу үзэхэд, хүн байх магадлалтай бүрсгэр бичлэг байна гэж үзэж, 19:10 цагт 9 хүний бүрэлдэхүүнтэй баавгай орсон гэх бургасанд мөр хайх болон самналт хийхэд баавгайн мөр олоогүй байна.
13:48 цагт баавгайн тухай мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсний дагуу Дүүргийн ОБХэлтсийн орлогч даргаар ахлуулсан 4 алба хаагч 1 автомашинтай гарч тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Нэмэлтээр Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс 9 алба хаагч, 2 автомашин 1 дронтой, Нийслэлийн аврах ангиас 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, 7 автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас 4 алба хаагч, 2 автомашин, 1 дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажиллажээ.
Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргасан талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн мэдээллээ.
18:43 2026/10/10
Хан-Уул дүүргийн “Вива сити” орчимд Туул гол дагуу баавгай орж ирсэн дуудлага бүртгэгджээ.
Нийслэлийн Байгаль орчны газраас шуурхай бүлгийн 5 албан хаагч 2 автомашинтай, ХУД-ийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч 1 автомашинтай, ХУД-ийн цагдаагийн газраас 4 албан хаагч 1 автомашинтай эрэн хайх ажлыг Туул гол дагуу зохион байгуулж байна.
Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.
Иймд иргэд, олон нийтийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Онцгой байдлын газар болон бусад холбогдох албаны байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг мөрдөхийг анхааруулж байна.
ХЭРЭВ БААВГАЙ ҮЗЭГДВЭЛ:
- Өөрөө барих, үргээх гэж оролдохгүй,
- Шуурхай мэдээл!
- Гүйхгүй, тайван холд!
- Ойртохгүй, зураг авахгүй!
- Баавгайг бүү үргээ!
- Хоол, хогоор бүү тат!
ХОЛБОО БАРЬЖ МЭДЭЭЛЭХ ДУГААР:
- 310005, 72720303
10:10 2026/10/11
ХУД 24-р хороо Вива сити урд Туул голын эрэг дээр баавгай байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бургасан дунд майханд унтаж байсныг олж, мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлсэн нь баавгай байх магадлалтай гэх камерын бичлэгийн цаг үетэй таарч байсан бөгөөд баавгай биш иргэн Б дүрс бичлэгт бүдэг бичигдсэн байна гэж дүгнэсэн байна.
Тодруулбал Онцгой комиссын даргын шийдвэрээр баавгай байх магадлалтай гэж үзсэн бичлэгийг дахин нягталж үзэх үүрэг өгсний дагуу үзэхэд, хүн байх магадлалтай бүрсгэр бичлэг байна гэж үзэж, 19:10 цагт 9 хүний бүрэлдэхүүнтэй баавгай орсон гэх бургасанд мөр хайх болон самналт хийхэд баавгайн мөр олоогүй байна.
13:48 цагт баавгайн тухай мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсний дагуу Дүүргийн ОБХэлтсийн орлогч даргаар ахлуулсан 4 алба хаагч 1 автомашинтай гарч тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Нэмэлтээр Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс 9 алба хаагч, 2 автомашин 1 дронтой, Нийслэлийн аврах ангиас 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, 7 автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас 4 алба хаагч, 2 автомашин, 1 дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажиллажээ.
Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргасан талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
