Зураг
Зураг

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийг унтраахаар үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулна

М.Батчимэг, ikon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг буюу Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд ой хээрийн түймэр гарсныг унтраахаар Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль хамгаалагчид, сумын иргэд 3 өдөр ажилласан ч цурамд оруулж чадаагүй байна.  

Иймд Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг агаарт зориудаар нөлөөлөх 1, 2 экспедиц дэмжлэг үзүүлэхээр ажиллаж эхэлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж газар авсан тул Хилийн цэргийн ангийнхан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн, нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм байна. 

ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэс www.icc.mn цахим хуудаснаас шинэчилсэн мэдээллийг давтамжтайгаар авах боломжтой. Aqua болон Suomi-NPP хиймэл дагуулын зураг 15 цагт шинэчлэгдэнэ гэв. 

Хуурайшлын улиралд ногоон бүсэд зорчиж буй хэн бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

зураг