Энэ сарын 13-ныг дуустал Олимпын гүүрний хэв гажилтын заадсыг шөнийн цагаар засварлана
Олимпын гүүрний хэв гажилтын заадсыг засварлах ажил энэ сарын 5-наас эхэлжээ.
Засварыг гүйцэтгэхдээ 862м авто замын хөдөлгөөнийг шөнийн цагаар буюу 23:00-07:00 цагийн хооронд түр хаах тул иргэд, жолооч нарыг өөр зам сонгохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.
Авто замын хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийг дуустал дээрх цагийн хооронд хаах юм байна.
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлж, 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламж бүхий Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг 2022 онд нээж байсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
