Зураг
Зураг

Амралтын өдрүүдэд Энгельсийн гудамжны авто замыг хааж, засварлана

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг амралтын өдрүүдэд гүйцэтгэхээр болжээ.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр 10 дугаар сарын 10-ны Бямба гарагт 08:00-22:00 цаг хүртэл зүүн талын урсгалыг, 10 дугаар сарын 11-ний Ням гарагт 08:00-22:00 цаг хүртэл баруун талын урсгалыг хаана.

Энгельсийн гудамж гэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нарны гүүрний урд хэсэг болон Механик инженерийн сургууль (МИС)-ийн уулзвар орчмыг нэрлэдэг байна.