Олимпын гүүрний зүүн талын барилгад гарч буй галыг унтраахаар 40 гаруй алба хаагч ажиллаж байна
iKon.MN
Гэрэл зургийг Онцгой Байдлын Ерөнхий Газар хуудсаас авав
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо Олимпын гүүрний зүүн талд барилга дээр гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 22:48 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах дөрвөн ангийн 40 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын дээврийн дулаалгын хэсэг шатаж байсан бөгөөд унтраах ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
