Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд "Херо энтертайнмент"-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц хөрөнгүүд гэх бичлэг цахим орчинд цацагдаад буй нь худал мэдээлэл, өмнө нь хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогдсон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр мэдэгдэв.
Мөн тухайн бичлэгийг тараасан хэрэгт "Херо энтертайнмент"-ын захирал Б.Баатар холбоотой нь батлагдсан гэлээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хууль хяналтын байгууллага 2025 оны аравдугаар сард тогтоосон. "Херо энтертайнмент"-ийн Б.Баатар захирал захиалга өгсөн, төлбөр тооцоогоо шилжүүлсэн, харилцсан холбоо, чат гээд хөдөлшгүй баримтууд бүгд хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон.
3-4 хүн холбогдсон. Гурван хүн гадагшаа оргон зайлсан. Хоёр нь буцаж ирсэн. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Та бүхэн асууж болно. Би өмнөөс нь тайлбар тавьж болохгүй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
