ФОТО: Барилгын дээвэрт гарсан галыг 04:40 цагт бүрэн унтраажээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпын гүүрний зүүн талд шинээр баригдаж байгаа барилгад (2026.10.09) 23:48 цагт гарсан галыг 00:10 цагт цурамд оруулж, 10-ны өдрийн 04:41 цагт бүрэн унтраажээ.
Гал унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63, 30, 34 дүгээр ангийн 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Алба хаагчид тухайн барилгад байсан 3 хүнийг эсэн мэнд гаргасан.
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагууд хамтран тогтоохоор ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
