ХасБанк Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны “The Best Deal Generative RSF Partner Bank”-аар шалгарлаа
ХасБанк Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ) Эрсдэл Хуваалцах Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас “The Best Deal Generative RSF Partner Bank”-аар шалгарч, шагналыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй “Growing Resilient SMEs in the Age of Interconnected Risks” чуулга уулзалтын үеэр ХасБанкны Байгууллагын Банкны Газрын захирал Х.Ариунболор хүлээн авлаа.
Чуулга уулзалтын үеэр Х.Ариунболор захирал “Risk Management Principles during Due Diligence and Monitoring” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийн талаар санал бодлоо хуваалцан ХасБанкнаас харилцагчдадаа үзүүлж буй дэмжлэг, туршлагаасаа танилцууллаа.
ХасБанк 2011 оноос Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хоёр талт гэрээ байгуулан Эрсдэл Хуваалцах Хөтөлбөрт хамтрагч банкаар оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд нийт 150 орчим тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлээд байна.
Энэхүү хөтөлбөрийн санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хувийн хэвшлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэдэг. Түүнчлэн эдийн засгийн үр өгөөжөөс гадна зээлдэгчдэд техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ болон буцалтгүй тусламж үзүүлдгээрээ онцлог бөгөөд бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна.
Зөв банк, ХасБанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
