Зураг
Зураг

Монголын нэрээр миссийн тэмцээнд оролцогчийн иргэншлийг шалгаж байгаа гэсэн ч албан ёсны хариу өгөөгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2026 оны есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 10-ны өдөр болж буй “Miss Grand International-2026” тэмцээнд гадаад улсын иргэн Монгол Улсын нэрээр оролцож байгаатай холбогдуулан Элчин сайдын яам энэ тэмцээнийг зохион байгуулж буй Miss Grand International Public Limited Company (MGI PCL) компани, энэ компанийн Гүйцэтгэх захирал Нават Исаракрайсинд албан ёсоор удаа дараа хандаад байна.

Чингэхдээ нэгдүгээрт, дээрх оролцогч нь Монгол Улсын иргэн биш, хоёрдугаарт, манай улсаас “Miss Grand International-2026” тэмцээнд оролцуулахаар шалгаруулж тодорхойлсон нэг ч оролцогч байхгүй тул Монгол Улсын нэр, туг далбаа, үндэсний хувцас хэрэглэлийг ийнхүү дур мэдэн хэрэглэж байгааг даруй зогсоож, шаардлагатай тайлбар, мэдэгдэл хийхийг шаардсан.

Зохион байгуулагчид манай талаас тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгдэхийн зэрэгцээ эл оролцогчийн иргэншил, харьяаллыг баталгаажуулах, энэ хүрээнд холбогдох бичиг баримтад дотоод хяналт шалгалт хийж байгаа бөгөөд бидэнд албан ёсны дүгнэлт хариуг ирүүлнэ хэмээсэн боловч өнөөдрийг хүртэл энэ дүгнэлт хариу ирээгүй байна.

Тус Элчин сайдын яам асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яам