Зураг
Зураг

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо харилцагчийг хамгаалах олон улсын стандарт нэвтрүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Smart Campaign Харилцагчийг хамгаалах олон улсын стандартыг 2009 оноос хойш  дэмжин ажиллаж ирсэн бөгөөд 2024 оноос уг стандартыг Монгол Улсад албан ёсоор салбарын хэмжээнд албажуулан нэвтрүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо болон Олон улсын байгууллага, гишүүдтэйгээ олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Холбоо, Египет Улсын Каир хотноо 2026 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Cerise+SPTF 2026 Global Meeting” чуулга уулзалтад оролцлоо. Тус арга хэмжээнд дэлхийн санхүүгийн зах зээлийн 370 гаруй төлөөлөгч, 13 орны зохицуулагч байгууллагууд, 15 улсын хөрөнгө оруулагчид, донор, сангууд оролцсон бөгөөд энэ үеэр Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Cerise+SPTF байгууллагатай "Харилцагчийг хамгаалах олон улсын стандарт"-ыг Монгол Улсад хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Нийт 72 орны 223 банк бус санхүүгийн  байгууллага, 59 банк, 25 ТББ, 21 хоршоо, 9 финтек нийт 337 санхүүгийн байгууллагын өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй тус стандарт нь дараах зарчмуудыг агуулж байна. Үүнд:

  • Хариуцлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
  • Ил тод байх, чөлөөт сонголт олгох, гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжлийн ёс зүйтэй байх;
  • Хэрэглэгчийн санхүүгийн чадамж, төлбөрийн чадварт нийцүүлэх;
  • Зээлийн бодит өртөг, зардал, нөхцөл, эрсдэлийн талаар ойлгомжтой, үнэн зөв мэдээлэх;
  • Хувийн мэдээллийн нууцлалыг хангах;

Холбоо энэхүү ажлын хүрээнд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг ил тод хүргэх, хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах, өрийн дарамтын эрсдэлийг бууруулах, гомдол саналыг шударга шийдвэрлэх зарчмуудаас бүрддэг “Банк бус санхүүгийн байгууллагын дагаж мөрдөх ёс зүйн дүрэм”-ийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн салбарын байгууллагуудын ажилтнууд болон санхүүгийн хэрэглэгчдийг чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулж, холбогдох олон улсын сургалтыг эхлүүлж байна. 

"Харилцагчийг хамгаалах олон улсын стандарт”-ыг Монгол Улсад нэвтрүүлснээр зээлийн бодит өртөг, шимтгэл ил тод болж, төлбөрийн чадамжид нийцсэн үйлчилгээг хүргэх, иргэд өрийн дарамтад орохоос хамгаалагдах мөн санал гомдлоо шуурхай шийдвэрлүүлэх, урт хугацаандаа хариуцлагатай, тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдэх юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.