Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэлд нийт 100,481 хүүхдийн хүсэлт амжилттай илгээгдсэн байна.

Эдгээр хүсэлтийн хариуг наймдугаар сарын 26-ныг дуустал бүртгэлтэй утасны дугаарт нь илгээх юм.

Харин II шатны бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 3-наас 11-ний өдрийг хүртэл авахаар товлосныг Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ. Энэ удаагийн бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суух хаягтай эцэг эх, асран хамгаалагчид хамрагдах боломжтой.

зураг