Японд болох Азийн спортын наадмын Монголын багийн ахлагч нар...
Энэ оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 5-ныг дуустал Японы Айчи-Нагояа хотноо Азийн XX спортын наадам болно. Тус тэмцээнд урьдчилсан байдлаар Монгол Улсаас 324 тамирчин өрсөлдөхөөр байгаа.
Азийн наадмын бэлтгэл ажил эрчимжсэнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг тэргүүтэй удирдлагууд Азийн наадмын баг тамирчдын ахлагч нартай уулзжээ.
Энэ удаагийн наадмын багийн ахлагчаар Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн, Монголын Жүдо Бөхийн Холбоо (МЖБХ)-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа нар ажиллах бол дэд ахлагчаар мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Ёкозүна Харүмафүжи Даваанямын Бямбадорж, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй нар томилогдсон билээ.
Уулзалтаар Нагояа хотод “Mongolia Night” арга хэмжээ зохион байгуулж, Азийн наадмын үеэр Монгол Улсаа сурталчлах, спорт, соёл, аялал жуулчлал, бизнесийн боломжуудаа олон улсад таниулах талаар ярилцсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
