АЙЧИ НАГОЯ 2026: Паралимпын наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Тус наадамд 18 спортын төрөлд 45 орны 4,000 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо.
Арга хэмжээний үеэр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монголын багийг ахлагч Ц.Одонбаяр, Монголын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгөв.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
