Зураг
Зураг

Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдийг гурван сая төгрөгөөр торгож, байгаль орчны 177.6 сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр болов

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, байгаль экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд анхаарч байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ. 

Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2026 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдлыг тоймлон хүргэлээ. 

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:

Э.Э нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт 2026 оны тавдугаар сарын 15-18-ны өдрүүдэд гарал үүслийн гэрчилгээгүй 2-3 метр орчим өндөртэй олон тооны зулзаган нарс модыг том оврын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Э.Э-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, байгаль орчинд учирсан хохирол 177.6 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 72.1 сая төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

К.Х нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2026 оны зургаадугаар сарын 19-ний өдөр хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс К.Х-г хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.5 сая төгрөгийг К.Х-ээр нөхөн төлүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.