ҮЙЛ ЯВДАЛ: "Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа 2026" хэлэлцүүлгийг зохион байгуулна
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд
10:00 цаг Монгол туульсын гайхамшигт өв “Жангар” туульсын ая дан, эртний үг хэллэг, хайлах уламжлалыг өвлөн уламжлах, өвлүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой тууль хайлах ёслол болно.
Нийслэлийн цагдаагийн удирдах газарт
11:00 цагт Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Төрийн ордонд
11:00 цагт 4/11 хэвлэлийн бага хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Цагдаагийн Ерөнхий Газрын гадна
11:30 цагт Оршуулгын тухай нийтийн өргөдөл санаачлагч иргэн Д.Гансаруулыг “шатаана”, “Баян-Өлгийд аваачаад чандарлана” хэмээн заналхийлсэн бүлэг этгээдүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандана.
МУБИС-ийн Төв номын сан
14:00 цагт "Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа 2026" хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
