Хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт “Нэткапитал ХБҮЦ-2”
“Нэткапитал ХБҮЦ 2” нь автомашин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн багцад суурилсан, жилийн 18.7%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Хүүг улирал тутам төлөх бөгөөд нэгж үнэт цаасны нэрлэсэн үнэ 100,000 төгрөг юм.
“Нэткапитал Эй Би Эс Хоёр ТЗК” ХХК-ийн гаргаж буй тус үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга 2026 оны 11 дүгээр сарын 9-нд эхэлж, Чингис Хаан Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгох юм.
Хүүг улирал бүр төлж, үндсэн төлбөрийг хоёр үе шаттайгаар буцаан төлөх нөхцөл нь хөрөнгө оруулагчдад мөнгөн урсгалаа урьдчилан төлөвлөх боломжтойгоороо онцлогтой юм.
Тэгвэл ХБҮЦ гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ХБҮЦ нь зээл, авлага зэрэг хөрөнгийн багцаас бий болох мөнгөн урсгалд тулгуурлан үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийг санхүүжүүлэх бүтэцтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.
“Нэткапитал ХБҮЦ-2”-ын хувьд зээлийн багцын эргэн төлөлтөөс бүрдэх мөнгөн урсгалаар үнэт цаасны төлбөрийг санхүүжүүлэхээр бүтэцлэгдсэн. Тус бүтээгдэхүүнд “Нэткапитал Финанс Корпораци ББСБ” ХХК анхны үүрэг гүйцэтгүүлэгчээр оролцож байна.
Хэрхэн захиалах вэ?
“Нэткапитал ХБҮЦ-2”-ын урьдчилсан захиалга эхэлсэн тул хөрөнгө оруулагчид Голомт Капитал ҮЦК-тай холбогдон үнэт цаасны танилцуулга, данс нээх болон захиалга өгөх боломжтой.
- Захиалга өгөх : 7012-1530, 8083-6662, 8665-4422, 8888-9414, 8888-9183, 8888-5901
- Үнэт цаасны талаар мэдээллийг ЭНД дарж авна уу
- Цахим шуудан: info@golomtcapital.com
Golomt Capital – Delivering Diversity
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
