АН-ын бүлэг Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа
14:27 2026/11/05
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэхийн өмнөхөн Ардчилсан намын бүлэн байр сууриа нэгтгэх үүднээс ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Үргэлжлүүлэн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүний өргөн барьсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
14:17 2026/11/05
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн өргөн барьсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ.
Тус хуулийн төслийн шинэчилсэн найруулга нь найман бүлэг 61 зүйлтэй бөгөөд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах чиглэлийг тусгасан гэв.
Шинэчилсэн найруулгын төслийг ЭНД дарж уншина уу.
ШУУД ҮЗЭХ:
14:27 2026/11/05
Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлэхийн өмнөхөн Ардчилсан намын бүлэн байр сууриа нэгтгэх үүднээс ажлын тав хоногийн завсарлага авлаа.
Үргэлжлүүлэн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүний өргөн барьсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
