“Гэрэгэ Системс” ХХК гар утсаараа хуулийн хүчин төгөлдөр тоон гарын үсэг зурах “e-ID Mongolia” шийдлийг танилцуулав
Мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг "Гэрэгэ Системс" ХХК өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан Монголын мэдээллийн технологийн салбарын нэгдсэн арга хэмжээ болох "IT World '26"-ийн үеэр цахим тоон гарын үсгийн цоо шинэ шийдэл болох "e-ID Mongolia" аппликэйшнийг албан ёсоор танилцууллаа.
Монгол Улсын тусгай зөвшөөрөлтэй итгэлцлийн үйлчилгээ үзүүлэгч (Certification Authority) "Гэрэгэ Системс" ХХК-ийн хөгжүүлсэн уг систем нь иргэн болон хуулийн этгээдийг цахим орчинд найдвартай танин баталгаажуулах, хууль зүйн 100 хувийн хүчин төгөлдөр тоон гарын үсгээр цахим хэлцэл хийх боломжийг олгож буй үндэсний дижитал таних платформ юм.
Цаг хугацаа, мөнгө санхүүгээ бүтээмжгүй зарцуулах нь дэндүү "ХАЙРАН ЮМ."
Өмнө нь иргэд, аж ахуйн нэгжүүд гэрээ хэлцэл байгуулах, санхүүгийн болон төрийн үйлчилгээ авахын тулд заавал салбар дээр биечлэн очиж, цаасан баримт бүрдүүлэн цаг хугацаа, орон зайнаас шууд хамааралтай ажилладаг байв. Тэгвэл цахим шилжилтийн энэ эрин үед цаасны хэрэглээг халж, бидний өдөр тутмын салшгүй хэсэг болсон ухаалаг гар утас маань биднийг танин баталгаажуулж, гарын үсгийг маань хүртэл орлож байхад цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ бүтээмжгүй зүйлд зарцуулах нь дэндүү "ХАЙРАН ЮМ." хэмээх уриан дор тус хамт олон нөлөөллийн кампанит ажлаа эхлүүлээд байна.
"e-ID Mongolia" платформын хэрэглэгчдэд олгож буй үндсэн давуу талууд:
- Нэмэлт төхөөрөмж шаардлагагүй: Уламжлалт тоон гарын үсгийн нэгэн адил USB токен, флаш диск эсвэл карт уншигч зэрэг тусгай төхөөрөмж биедээ авч явах шаардлагагүй бөгөөд зөвхөн ухаалаг гар утас байхад л хангалттай.
- Хурдан бөгөөд хялбар ажиллагаа: Хэрэглэгч гар утаснаасаа баримт бичгийнхээ мэдээллийг хянаад PIN кодоо оруулахад ердөө хэдхэн хормын дотор хуулийн хүчин төгөлдөр цахим гэрээ, баримт бичиг баталгаажна.
- Орон зайнаас үл хамаарна: Иргэд болон байгууллагууд дэлхийн хаанаас ч зайнаас өөрийгөө танин баталгаажуулж, ямар ч төрлийн цахим баримт бичигт гарын үсэг зурах боломжтой.
- Бүх төхөөрөмж болон платформын дэмжлэг: Гар утас, таблетаас гадна компьютер дээр PDF баримт бичигт гарын үсэг зурахад зориулсан Windows болон macOS үйлдлийн системийн десктоп клиент программыг ашиглах боломжтой. Ямар ч өргөтгөлтэй файлыг системд оруулан баталгаажуулж болох бөгөөд гарын үсэг зурсан гэрээ нь олон улсын стандартын дагуу PDF өргөтгөлтэйгөөр үүсдэг.
Өндөр зэрэглэлийн нууцлал ба "SplitKey" технологи
Цахим орчинд иргэд, байгууллагын хамгийн чухалчлан авч үздэг асуудал бол мэдээллийн аюулгүй байдал юм. "e-ID Mongolia" платформ нь төрийн зэрэглэлийн нийтийн түлхүүрийн дэд бүтэц (PKI) болон техник хангамжийн аюулгүй байдлын модуль (HSM)-д суурилсан дэвшилтэт технологиор хамгаалагдсан.
- SplitKey/Хоёр хуваасан түлхүүр (50% + 50% технологи): Гарын үсгийн нууцлалын түлхүүрийн 50 хувь нь хэрэглэгчийн гар утасны тусгай хамгаалалттай чипэнд (Secure Enclave / HSM), харин үлдсэн 50 хувь нь "Гэрэгэ Системс"-ийн үүлэн систем дэх HSM төхөөрөмжид тус тусдаа хадгалагддаг. Бүтэн түлхүүр хэзээ ч нэг дор төвлөрдөггүй тул гар утсаа алдсан, эсвэл систем рүү гаднаас халдлага гарсан тохиолдолд ч аль нэг хэсгээр нь дангаар нь гарын үсэг зурах ямар ч боломжгүй гэдгээрээ онцгой давуу талтай.
- Давхар хамгаалалттай нэвтрэлт ба баталгаажуулалт: Системд нэвтрэх үйлдэл нь 4 оронтой PIN1 кодоор баталгаажсан нууц үггүй, түргэн нэвтрэлтээр хийгддэг бол цахим гарын үсэг зурах үйлдэл нь хуулийн хүчин төгөлдөр 6 оронтой PIN2 кодоор давхар баталгааждаг.
- Хялбар шалгах боломж ба бүрэн бүтэн байдал: "e-ID Mongolia"-аар баталгаажуулсан PDF баримтын гарын үсэг, гэрчилгээний гинжин хэлхээ, хүчинтэй хугацаа болон цагийн тэмдгийг хэн ч, хэзээ ч онлайнаар эсвэл баримтын баталгаажуулах хуудсан дээрх QR кодыг утсаараа уншуулан шууд шалгах боломжтой.
Байгууллагуудад зориулсан шуурхай интеграци ба 100% үнэ төлбөргүй нөхцөл
Төрийн болон хувийн хэвшлийн бүх салбарын байгууллагууд одоо ашиглаж буй вэбсайт, аппликэйшн болон үндсэн системээ өөрчлөх шаардлагагүйгээр "e-ID Mongolia" платформыг үйл ажиллагаандаа шууд холбох боломжтой. Байгууллагууд харилцагчаа танин баталгаажуулах (Authentication / Reliant Party) болон харилцагчтайгаа цахим гэрээ байгуулах (Merchant / Signing) гэсэн хоёр үндсэн чиглэлээр хамтран ажиллан шууд холболт хийх боломжтой.
- Систем солихгүйгээр хурдан нэвтрүүлэх: Байгууллагын системд «eID-ээр нэвтрэх» товч, тоон гарын үсэг болон байгууллагын цахим тамга зэрэг шийдлүүд шууд нэмэгдэж, харилцагчийг салбарт биеэр ирүүлэлгүйгээр дэлхийн хаанаас ч танин баталгаажуулж, гэрээ үзэглэх үйл явцыг бүрэн автоматжуулна.
- Төлбөргүй олголт ба интеграци: Бүтээгдэхүүний үнийн бодлогын хүрээнд иргэд тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн гэрчилгээ (certificate) авах нь 100 хувь үнэ төлбөргүй. Түүнчлэн байгууллагууд өөрсдийн апп, системдээ "e-ID Mongolia" шийдлийг интеграци хийх, нэвтрүүлэх болон харилцагчаа танин баталгаажуулах үйлчилгээний зардал нь ч мөн адил үнэ төлбөргүй байгаагаараа зах зээлд томоохон боломжийг нээж байна.
"Технологи бидний амьдралыг улам хялбар болгож байна, харин бид бүхэн хялбар амьдралдаа дасах л үлдлээ."
Та энэхүү дэвшилтэт шийдлийг туршиж үзэхийг хүсвэл яг одоо ухаалаг утсандаа e-ID Mongolia аппликэйшнийг татаж суулган, албан ёсны вэбсайтаар зочлоорой.
Аппликэйшн татах болон холбоо барих мэдээлэл:
- Албан ёсны вэбсайт: eidmongolia.mn
- App Store (iOS): e-ID Mongolia татах
- Google Play (Android): e-ID Mongolia татах
- Иргэдэд зориулсан мэдээлэл, лавлах: +976 7777 3773, eIDsupport@gerege.com
- Байгууллагадаа нэвтрүүлэх: +976 8810 8176
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
