Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой 178 удаагийн зөрчилд ₮23.2 саяын торгууль оногдуулжээ
Гаалийн байгууллага 2026 онд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой нийт 178 удаагийн зөрчил илрүүлэн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн талаараа мэдээллээ.
Дээрх зөрчилд нийт 23.2 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Тухайлбал
- Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 98 зөрчил буюу 53.9 хувь,
- Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт 38 буюу 21.3 хувь,
- Замын-Үүдийн Гаалийн газарт 22 зөрчил буюу 12.4 хувийг эзэлж байна.
Эдгээр гурван байгууллагад нийт зөрчлийн 87.6 хувь нь илэрчээ.
Анхаарал татсан эмийн зүйлс, тарилгатай холбоотой зөрчлөөс дурдвал:
Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хил нэвтрүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, эмийн бүртгэл, тусгай зөвшөөрлийг заавал мөрдөх шаардлагатай юм.
Зөвшөөрөлгүй, бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хууль бусаар импортлох гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлэх нь хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахаас гадна хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг гаалийн байгууллагаас анхааруулав.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
