Кристиан Бэйл, Николас Кэйж нарын гол дүр бүтээсэн "Madden" киноны нээлт болов
Спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй "Madden" киноны нээлт өнөөдөр боллоо.
Найруулагч Дэвид Расселийн ээлжит бүтээл болох америк хөлбөмбөгийн нэрт дасгалжуулагч, тайлбарлагч Жон Маддены амьдралаас сэдэвлэсэн "Madden" кино энэ сарын 11-нээс АНУ-ын кино театраар, 18-наас "Amazon Prime"-д байршуулах юм.
Нэрт дасгалжуулагчийн амьдрал, "Madden" видео тоглоомын түүхийг өгүүлэх тус киноны гол дүр Жон Мадденыг алдарт жүжигчин Николас Кэйж дэлгэцнээ амилуулсан бол "Оакланд Райдерс" багийн эзэн Аллен Дэвисийн дүрийг Кристиан Бэйл бүтээжээ.
Киноны зураг авалт 2025 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд тавдугаар сард нь найруулагч Дэвид Расселийг арьс өнгөөр ялгаварласан хэмээн жүжигчид гомдол мэдүүлж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
