Ш.Энхийн-Од "Osceola Magic" багийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтав

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны "Орландо Мэйжик" багийн хөгжлийн лигийн баг болох "Osceola Magic" багт Шаравжамцын Энхийн-Од тоглохоор болсон билээ.

Тэгвэл тус баг шинэ улирлынхаа нээлтийн тоглолтын албан ёсны бүрэлдэхүүнийг зарласан юм. Сонирхуулахад "Osceola Magic" баг нээлтийн тоглолтоо орон нутгийн цагаар энэ сарын 8-ны 15:00 цагт "Oklahoma City Blue" багийг талбайдаа хүлээн авах хуваарьтай.

Энэ тоглолтын хамгийн хямд тасалбар нь $23.05 бол хамгийн үнэтэй суудал нь $185 байна.

зураг
 

"Osceola Magic" нэрийн учир

АНУ-ын Флорида мужид амьдардаг уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэгч Оссиолагийн дурсгалыг хүндэтгэх үүднээс Флорида мужийн нэгэн хотыг ийн нэрлэдэг. Харин "Osceola Magic" багийн хувьд 2017 онд анх байгуулагдахдаа "Lakeland Magic" байж байгаад 2023 оноос одоогийн нэрээ авчээ. 

Тус баг 2021 онд Хөгжлийн лигийн аварга болж байсан билээ.