"Борооны ус зайлуулах шүүрт худгийн таг эвдэрсэн байвал 7720-0200 дугаарын утсаар мэдэгдээрэй"
Нийслэлийн гудамж, талбай, авто зам дээр борооны ус зайлуулах шүүрт худгийн таг эвдэрч, гэмтсэн байвал 7720-0200 дугаарын утсаар мэдэгдэхийг "Геодези Усны Барилга Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-аас иргэдэд зөвлөв.
Улаанбаатар хот авто замын борооны ус зайлуулах 4,000 гаруй шүүрт худаг байдаг бөгөөд эвдэрч гэмтсэн байвал засварлах, үерийн хамгаалалтын далан, суваг болон ус зайлуулах байгууламжуудад төлөвлөгөөт лаг, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тус байгууллага хариуцдаг байна.
Шүүрт худаг гэдэг нь гудамж, зам, талбай болон барилга байгууламжийн гаднах бороо, үер болон хайлаар ус хүлээн авч, ус зайлуулах шугам сүлжээнд дамжуулах зориулалттай инженерчлэлийн байгууламж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
