Зураг
Зураг

ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Төв талбайд жагсаж, Т.Аубакир сайдыг огцруулахыг шаардаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Тэд хүний эрхийн мэдрэмжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мартсан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байгаа аж. Тус асуудалтай холбогдуулан жагсаж буй иргэдээс байр суурийг нь тодрууллаа. 

ИРГЭД: 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуульд иргэнийг үзэл бодол, үнэт зүйл, эр эм, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байсан ч ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хууль батлахад Т.Аубакир сайд эсрэг санал өгсөн. Энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллахгүй юм байна. Нийгмийн хамгааллын хууль, дүрмийг хэрэгжүүлэхгүй нь харагдаж байгаа учраас огцруулахыг шаардаж Төв талбайд ирсэн. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Миний ач хүү гуравдугаар ангид сурдаг, дауны өвчтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалахад ар гэрийн зүгээс их хэмжээний зардал гардаг. Монголчууд МАН-д гурав дараалан үнэмлэхүй олонхын санал өгч, засгийн эрхэд гаргасан. Гэтэл 38, 30-ын бүлгээр хуваагдаад одоо ямар янз байдалтай байна вэ. Түмэн олноо ядуурлаас гаргаж, төр засгаа хямралаас гаргана гэчхээд Монголын төрийг самраад дууслаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрдөө үгээ хэлэхийн тулд маш их бэрхшээлийг давж энд ирсэн. Би Ерөнхий сайд Н.Учралтай таарлаа. Талбай дээр байгаа иргэдийн дуу хоолойг сонсооч ээ, Засгийн газраас өгсөн чиглэлийн эсрэг байсан Т.Аубакир сайдын чинь эсрэг ярьж байна гэлээ. 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орхиод хаяж буй салбарын сайдтай байх ёсгүй. 

Та бүхний саналыг оруулж өгье гэхэд Ерөнхий сайд "Би хүлээж авна, хүн хүнийхээ төлөө байх ёстой" гэж хэлсэн шүү. Хүний эрхийн мэдрэмжтэй байж энэ салбар явна. Тоосго, гурил ярьдаг сайд бидэнд хэрэггүй. Хүнээ боддог сайд хэрэгтэй. 652 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүсийг дахиад орхигдуулсан.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг