Баянмонгол биг бэнд “Үдшийн Хэмнэл” премиум жазз концертоо толилуулна
Төрийн Шагналт Баянмонгол биг бэнд дэлхийн жазз хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлэх "Үдшийн Хэмнэл" жазз тоглолтоо 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу энэ Ням гарагт 18:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд хүргэх гэж байна.
Жазз хөгжмийн түүхэнд өөр өөрийн өнгө аясыг бүтээсэн Sammy Nestico, Joe Zawinul, Pat Metheny, Bob Mintzer, Gordon Goodwin, Luiz Bonfá зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг Баянмонгол биг бэнд энэ үдэш амилуулах ба удирдаач С.Саруул-Од тоглолтыг удирдаж, биг бэндийн хөгжимчид бие даасан гоцлолуудаа /solo improvisation/ толилуулах юм.
Мөн дуучин Б.Одмандах Монгол ардын дуу "Самгалдай", "Хотын гудамж" зэрэг бүтээлүүдийг дуулж тоглолтыг өнгөлнө.
Тоглолтын хөтөлбөрт дараах бүтээлүүд тоглогдоно:
- Mercy Mercy Mercy — Joe Zawinul
- A Warm Breeze — Sammy Nestico
- Grace — Sammy Nestico
- Samba del Gringo — Gordon Goodwin
- Basically Blues — Buddy Rich arrangement
- Always and Forever — Pat Metheny
- Every Summer Night — Pat Metheny
- March Majestic — Bob Mintzer
- Liberty City — Jaco Pastorius
- Black Orpheus (Manhã de Carnaval) — Luiz Bonfá
📍 Улсын Филармонийн концертын танхим
📅 2026.10.11 (Ням) | 18:00
🎟 Тасалбар: https://ticket.mn/event/3260
☎️ 7011-8012 | 8800-3041
"Үдшийн Хэмнэл" — Жазз оркестрын хүчирхэг хэмнэлд нэгэн үдэш хамтдаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
