3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авах бол тэргүүн ээлжид хамруулах заалт бүхий хуулийн төслийг хэлэлцэж байна
11:52 2026/10/09
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг 15:00 цагт эхлэх санал хураалтаар шийдэхээр болов.
Үргэлжлүүлэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг зургаадугаар сарын 11-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээг оновчтой болгон зорилтот бүлэгт чиглүүлж хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн тэтгэмжийг хүн амын бодлогын арга хэмжээ гэж үзэж, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс хасаж хуулийн төсөлд оруулжээ. Хуулийн төсөлд гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд мөнгөн дэмжлэг олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил-амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулсан байна.
Тодруулбал, хүүхэдтэй залуу гэр бүл, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, улмаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах зохицуулалтыг тусгасан байна. Мөн ажил олгогч ажилтанд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү хүргэж өгөх, авахад нь зориулж өдрийн ажлын цагийг богиносгох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авах тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа олгох, байгууллага цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох, ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн гэр бүл, иргэдэд гэр бүлийн боловсролыг албан болон албан бусаар олгох, албан бус боловсрол олгох сургалтыг гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв, насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулах, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
10:23 2026/10/09
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
ШУУД ҮЗЭХ:
11:52 2026/10/09
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг 15:00 цагт эхлэх санал хураалтаар шийдэхээр болов.
Үргэлжлүүлэн Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг зургаадугаар сарын 11-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийг шинэчлэх хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээг оновчтой болгон зорилтот бүлэгт чиглүүлж хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн тэтгэмжийг хүн амын бодлогын арга хэмжээ гэж үзэж, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс хасаж хуулийн төсөлд оруулжээ. Хуулийн төсөлд гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд мөнгөн дэмжлэг олгох, орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил-амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулсан байна.
Тодруулбал, хүүхэдтэй залуу гэр бүл, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, улмаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах зохицуулалтыг тусгасан байна. Мөн ажил олгогч ажилтанд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү хүргэж өгөх, авахад нь зориулж өдрийн ажлын цагийг богиносгох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авах тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа олгох, байгууллага цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох, ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлэх зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн гэр бүл, иргэдэд гэр бүлийн боловсролыг албан болон албан бусаар олгох, албан бус боловсрол олгох сургалтыг гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төв, насан туршийн суралцахуйн төвтэй хамтран зохион байгуулах, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
