Зураг
Зураг

JCI Монгол байгууллага залуусыг чадавхжуулах Mentorship Program-ыг амжилттай хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
18 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

JCI Монгол байгууллагын Үндэсний туг төсөл Mentorship Program төслийг JCI Дархан салбар байгууллага 40 ментий 20 менторын бүрэлдэхүүнтэйгээр хэрэгжүүлж, үе үеийн манлайлагчдын мэдлэг, туршлага, үнэт зүйлсийг шинэ үеийн залууст өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр орууллаа.

Дөрвөн сарын турш үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд оролцогчид 80 гаруй удаа уулзаж, 160 цагийг хамтдаа суралцаж, хөгжихөд зориулжээ. Энэ жилийн хувьд JCI байгууллагын Үндэсний болон салбар байгууллагын удирдлагууд хөтөлбөрийн ментороор оролцож, амжилтын түүх, алдаа оноо, манлайллын арга барил, үнэт зүйлсээ залуу гишүүдтэй хуваалцсан юм.

зураг
 
зураг
 

2019 онд «Mentorship for Rise» нэрээр эхэлсэн энэхүү санаачилга жил ирэх тусам агуулга, цар хүрээгээ тэлж, зөвхөн зөвлөгөө, уулзалтаар хязгаарлагдахгүйгээр үргэлжилж байна. Тухайлбал, энэ жилийн уулзалтууд номын хэлэлцүүлэг, ажил мэргэжил, бизнесийн туршлагаа хуваалцах, хувь хүний хөгжлийн зорилгоо тодорхойлох, ууланд алхах, JCI-ийн үндэсний болон олон улсын томоохон арга хэмжээнд хамтдаа оролцох зэрэг олон хэлбэрээр өрнөжээ.

Мөн төслийн хүрээнд ментор, ментий нар Япон Улсын Нийгата хотод болсон JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн  үеэр уулзаж, олон улсын орчинд хамтдаа суралцсан нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг боллоо.

зураг
 
зураг
 

Төслийн хаалтын үйл ажиллагаа Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдаж, Шилдэг багуудыг хэрэгжилт, идэвх оролцоо, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, үр дүнг харгалзан шалгаруулсан бөгөөд

  • I байранд Ментор Б.Болор, ментий Б.Батжаргал (JCI Конгресс), О.Уянсайн (JCI Гранд),
  • II байранд Ментор П.Нямжаргал, ментий Н.Нямсайхан (JCI Чэйрмэн), Г.Очгэрэл (JCI Дорнод) нар шалгарч өөрсдийн туршлага, сургамжаасаа хуваалцсан юм.
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.