ҮЙЛ ЯВДАЛ: Говийн баянбүрдийг ширгээж, заг тооройн төглийг устгаж буй компанийн талаар Өмнөговийн Гурвантэс сумын иргэд мэдээлэл өгнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) арав дахь өдрөө үргэлжилнэ.
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Ногоон бүс, Мөнгөн модны дэргэд
11:30 цагт Говь гурван сайхан, Тост, тосон бумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсэж, хилийн бүс, тусгай хамгаалалтай газарт зам засахдаа байгаль орчны үнэлгээгээ нуун дарагдуулж, говийн баянбүрдийг ширгээж, заг тооройн төглийг устгаж буй “Алтаргана хайрхан” компанийн үйл ажиллагааны талаар Өмнөговийн Гурвантэс сумын иргэд мэдээлэл өгнө.
АҮЭБЯ-д
14:00 цагт Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штабын хэвлэлийн хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
