Аялал жуулчлалын салбарын өсөлтөөр Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт IV байрт эрэмбэлэгдэв
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын 2026 оны эхний хагас жилийн тайлан гарчээ.
Уг тайланд дурдсанаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өсөлт Ази, Номхон далайн бүс нутагт дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэнийг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Нэгдсэн Холбооноос мэдээлэв.
Түүнчлэн
- "Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид Монгол Улс 39 хувийн үзүүлэлтээр IV байр,
- Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид Монгол улс 29 хувийн өсөлттэйгөөр II байр,
- Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр III байр,
- Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр IV байрт оржээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
