Толгойтын гол дагуу 2.2 км үерийн далан суваг барьжээ
Үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 26, 27 дугаар хорооны газар нутгийг хамарсан үерийн далан суваг барих ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийт 2.2 км үерийн далан сувгийн ажил нь үерийн далангийн орчмын айл өрхийг үерээс хамгаалах, голын болон уруйн үер, халиа тошинд автах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Энэхүү ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дасан зохицох сан, "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран ажлыг гүйцэтгэсэн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
