ЖАГСАГЧИД: Бүх үндэстний хүмүүс нэгдэж шийдвэр гаргадаг хурал болгохын төлөө тэмцэж байна

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

COP17 бага хурлын шийдвэр гаргах хурлуудад уугуул иргэд болон Иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулахгүй байгааг эсэргүүцэн жагсаж байна. 

Жагсагчид "Бид бол газар нутгийн эзэд бидний оролцоогүйгээр асуудлыг шийдэхгүй. Эцсийн шийдвэрийг гаргаж байгаа энэхүү сүүлийн өдрүүдэд бидний хүмүүс тэнд ширээн дээр суугаад хамт шийдвэрийг гаргах ёстой. Бид COP17 хурал дээр гарч байгаа бүх шийдвэрүүдэд уугуул иргэдийн оролцоог шийдвэртээ багтааж авч хэлэлцэхийг хүсэж байна. 

Тухайлбал уугуул иргэдийн оролцоо шаардлагатай байсан хүйсийн эрх тэгш байдал, уугуул иргэд, нутгийн иргэд, иргэний нийгэм, цаг уурын өөрчлөлт болон шинжлэх ухааны зэрэг сэдэвт асуудлуудаас бид хасагдсан. Нэг улс л бүх шийдвэрийг гаргаж, нэг улс л үндэсний хурал хийж байгаа юм шиг л байгаад байна. Гэтэл бид дэлхийн хэмжээний шийдвэрийг авч үзэхийг хүсэж байна. Миний амьдарч байгаа газар цөлжилт, усгүйдэлтээс болж хүн үхэж байна. Энд бүх үндэстний хүмүүс нэгдэж шийдвэр гаргадаг хурал болгохын төлөө тэмцэж байна" гэв. 

ФОТО: