HushKhan брэнд, Хүмүүн сургууль “Эрүүл Хүнс - Эрүүл Ирээдүй” санаачилгын хүрээнд хамтран ажиллана

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“HushKhan” брэнд болон “Хүмүүн Олон Улсын Сургууль” хамтран “Эрүүл Хүнс - Эрүүл Ирээдүй” санаачилгыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт “HushKhan” брэндийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Э.Тайван, “Хүмүүн Олон Улсын Сургууль”-ийг төлөөлөн тус сургуулийн үүсгэн байгуулагч, “Hugo Endowment Fund”-ийн үүсгэн байгуулагч, судлаач Б.Солонго нар гарын үсэг зурлаа. 

Энэхүү хамтын ажиллагаа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд , 2026–2027 оны хичээлийн жилээс эхлэн сурагч бүрийн өглөөний цайнд HushKhan брэндийн самрын чөмгийг өгөх ба сурагчдын эрүүл хооллолтын дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ байгаль орчны боловсрол, практик судалгаа, ой нөхөн сэргээх үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны эхлэл болж байна.

Талууд хамтын ажиллагааг “EAT-STUDY-GROW” гэсэн гурван үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр  тохиролцлоо.

EAT- Эрүүл хооллолт

Хушхан брэнд нь 2026-2027 оны хичээлийн жилийн турш Хүмүүн Олон Улсын Сургуулийн сурагчдын өглөөний цайны хөтөлбөрт зориулан стандарт, чанарын шаардлага хангасан Монголын хуш модны самар болон самарт суурилсан бүтээгдэхүүнээр тогтмол хангана. Харин сургуулийн зүгээс өглөөний цайны хөтөлбөрт самрын хэрэглээг зохистойгоор нэвтрүүлж, сурагчдад байгалийн гаралтай, органик хүнсний шим тэжээл, эрүүл хооллолтын ач холбогдлын талаар мэдлэг олгоно.

STUDY - Судалгаа ба хөгжүүлэлт

Хамтын ажиллагааны хүрээнд Хүмүүн Олон Улсын Сургуулийн дэргэдэх “Hugo Endowment Fund”-тай хамтран хүүхдийн хооллолт болон суралцах үйл явцын хамаарлыг шинжлэх ухааны аргачлалаар судлах, дата цуглуулах боломжийг бүрдүүлнэ.

Тухайлбал, хушны самрын тогтмол хэрэглээ нь хүүхдийн хооллолт, суралцах идэвх, өдөр тутмын анхаарал төвлөрөлд хэрхэн нөлөөлж буйг ажиглан судлах бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн хүүхдэд зориулсан хэмжээ, савлагаа бүхий хүүхдэд зориулсан  шинэ  бүтээгдэхүүн хөгжүүлэхээр зорьж байна. 

Цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд бий болсон судалгааны үр дүн, дата болон сайн туршлагыг олон улсын хурал, чуулган, тэр дундаа байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлийн олон улсын арга хэмжээнд танилцуулах боломжийг хамтран эрэлхийлнэ.

GROW - Нөхөн сэргээлт ба эко боловсрол

Хамтын ажиллагааны бас нэг чухал хэсэг нь “Хүмүүн Өвийн Хушин Төгөл” төслийг эхлүүлэх юм.

Талууд нэг удаагийн мод тарих арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, сурагчидтай хамт өсөж хөгжих, олон жилийн турш арчилж хамгаалах залгамж халаатай ойн төгөл бий болгохыг зорьж байна.

 Сурагчид мод тарихаас гадна тэдгээрийг арчлах, өсөлтийг нь хэмжих, ойн экосистемийг судлах чиглэлээр баг, клубийн үйл ажиллагаанд оролцоно. Мөн жил бүр дараагийн үеийн сурагчдад арчилгаа, хамгаалалтын ажлыг хүлээлгэн өгөх замаар хүүхэд бүрийн оролцоог бий болгож, байгальд ээлтэй хандлага, хариуцлагыг төлөвшүүлэх юм.

Харин HushKhan брэнд мод тарихад шаардлагатай суулгац, мэргэжлийн зөвлөгөө болон техникийн дэмжлэгээр хангаж, үйл ажиллагааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн зохион байгуулахад анхаарч ажиллана.

Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл хүүхэдтэй хамт өсч хөгжих, ногоон ирээдүй   гэсэн харилцан уялдаатай үнэт зүйлсийг бий болгоход чиглэж байгаа бөгөөд хүүхдийн өнөөдрийн эрүүл дадлыг маргаашийн тогтвортой ирээдүйтэй холбосон урт хугацааны санаачилга болох юм.

HushKhan брэндийн хувьд Монгол орны хушин ойн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг эрүүл хүнсний үйлдвэрлэлтэйгээ уялдуулан хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн талаарх үзэл баримтлалын нэг чухал хэсэг юм.

Талууд 2026-2027 оны хичээлийн жилийн турш хамтын ажиллагааг хэрэгжүүлж, цаашид харилцан тохиролцсоны үндсэн дээр өргөжүүлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.