Японд болох Азийн наадамд Хойд Солонгосын баг 100 тамирчинтай өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Японы Нагояа хотод болох Азийн наадамд Хойд Солонгосын баг 100 тамирчинтай өрсөлдөхөөр болсныг зарлалаа.

Тус улсын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ко Чол Хо Мягмар гарагт Токио хотод төвтэй Умардын хэвлэл болох "Чосон Синбо" сонинд өгсөн ярилцлагадаа өмнөх наадмын амжилтаа ахиулах зорилготой гэв.

Гурван жилийн өмнө Ханжоугийн Азийн наадамд спортын 18 төрөлд 185 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон тус улсын шигшээ баг 11 алт, 18 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж байлаа. Тэгвэл энэ удаагийн наадамд спортын 14 төрөлд 100 тамирчны бүрэлдэхүүнтэй Японд очих юм.

Хойдууд 1974 оноос хойш тивийн олимпод хүч үзэж буй. Гэхдээ 1986 онд БНСУ-ын Сөүл, 1994 онд Японы Хирошимад зохион байгуулагдахад оролцоогүй юм. Тэгвэл анх удаа Японд болох тивийн наадамд хүч сорихоор боллоо.

 

Эх сурвалж: The Korea Times