Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.21/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
“Улсын хэмжээнд өчигдөр 12,940 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 15 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн болон орцны ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан хүмүүс юм. Харин нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн нэг ажилтан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,584 боллоо. Үүнээс одоогоор 1,046 хүн эдгэрээд байгаа бол 526 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!