Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2020.11.17 18:00 цаг/
https://www.facebook.com/watch/?v=864701654266616
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр гурав дахь мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11:00-18:00 цагт гарсан шинжилгээний хариунуудыг танилцуулъя.
- Нийслэлд хийгдсэн 835 шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
- Сэлэнгэд 150 хүнд PCR шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. 395 тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд мөн таван тохиолдолд эерэг хариу гарлаа. Өмнө нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг шинжлэхэд тав нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.
Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдлыг шинжлэхэд онош батлагдсан. Ингээд
Ингээд нийт батлагдсан тохиолдол 440 боллоо" хэмээв.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн болохыг А.Амбасэлмаа дарга нэмж хэлсэн юм.
COVID-19 халдварын батлагдсан өмнөх 435 тохиолдол:
- 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.
- 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
- 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
- 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
- 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
- 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
- 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.
- 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ.
- 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ.
- 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
- 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрч, 136 тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.05.18: Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ
- 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
- 2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 бүртгэгдлээ.
- 2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 боллоо.
- 2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
- 2020.06.05. Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191 болов.
- 2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
- 2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
- 2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо.
- 2020.06.18: Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 201 боллоо
- 2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо
- 2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 206 болж байна.
- 2020.06.22: Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол 213 боллоо.
- 2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Батлагдсан тохиолдол 215 боллоо.
- 2020.06.25: "АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 216 болж байна"
- 2020.06.26: "Өчигдөр Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо"
- 2020.06.29: Зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220 бүртгэгдлээ.
- 2020.07.07: Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 225 бүртгэгдлээ.
- 2020.07.08: ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо.
- 2020.07.12: Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрснээр батлагдсан тохиолдол 230 боллоо.
- 2020.07.14: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 243 болж байна.
- 2020.07.15: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрч 261 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.07.16: "Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 262 боллоо"
- 2020.07.18: "Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"
- 2020.07.24: Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн. Батлагдсан тохиолдол 288 боллоо.
- 2020.07.28: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 289 болж байна"
- 2020.07.29: "Тусгаарлалтад байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 291 боллоо"
- 2020.08.02: Афганистанаас ирсэн хоёр цэргийн алба хаагчийн дөрөв дэх давтан шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 293 боллоо
- 2020:08.13: Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 297 боллоо
- 2020.08.15: Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 298 боллоо
- 2020.08.26: Хоёр хүний шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо.
- 2020.08.27: Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 301 болж байна.
- 2020.09.01: Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт 304 тохиолдол бүртгэгдлээ
- 2020.09.01: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо"
- 2020.09.02: Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илэрч, 310-д хүрлээ
- 2020.09.11: ОХУ-ын иргэн, ТИР машины жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 311 боллоо.
- 2020.09.20: Нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 312 боллоо
- 2020.09.22: Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж 313-д хүрлээ
- 2020.10.05: "Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ"
- 2020.10.06: Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрч, 315 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.10.11: ЭМЯ: Нэг хүний сорьцод коронавиусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 316 боллоо
- 2020.10.12: "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо"
- 2020.10.13: Өнөөдөр хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч, COVID-19-ийн батлагдсан тохиолдол 320 боллоо
- 2020.10.18: Дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрч, COVID-19-ийн батлагдсан тохиолдол 324 боллоо.
- 2020.10.20: Хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 326 боллоо
- 2020.10.21: "Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 327 боллоо"
- 2020.10.22: Монгол Улсад коронавирусийн халдварын 328 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.10.24: COVID-19 халдварын тоо өчигдөр 9-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 337 боллоо.
- 2020.10.25: "Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, 338 дахь тохиолдол бүртгэгдлээ"
- 2020.10.26: "Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай хүүхдээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 339 боллоо"
- 2020.10.27: Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 340-д хүрлээ.
- 2020.10.31: ЭМЯ: Зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрч батлагдсан тохиолдол 346 боллоо
- 2020.11.02: Д.Нямхүү: Ачаа тээврийн гурван жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 349 боллоо
- 2020.11.03: Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 350 дахь тохиолдол бүртгэгдлээ
- 2020.11.04: Энэтхэгээс ирсэн нэг иргэний давтан болон ОХУ-ын нэг жолоочийн шинжилгээнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо
- 2020.11.05: Энэтхэгээс ирсэн дахин нэг хүнээс COVID-19 халдвар илэрч, 353 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.11.06: COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг эмчилж байсан сувилагчийн шинжилгээ болон Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 356 боллоо.
- 2020.11.07: Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 357 боллоо
- 2020.11.08: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 4 хүн, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос коронавирус илэрч, нийт тохиолдлын тоо 362 боллоо.
- 2020.11.09: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдэж 368-д хүрлээ.
- 2020:11:10: Коронавирусийн халдварын 5 тохиолдол зөөвөрлөгдөж, халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмчээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 374-д хүрлээ.
- 2020.11.11: Коронавирусийн тохиолдол наймаар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 382 боллоо. Мөн өдөр халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 384 болж, хоёроор нэмэгдлээ.
- 2020.11.12: 644 сорьцод шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 406 боллоо.
- 2020.11.13: ХӨСҮТ-ийн эмч ажилчдаас хоёр, Сэлэнгэд гурван халдвар шинээр илэрсэн бол ачаа тээврийн жолоочийн голомтот халдвар нэмэгдээгүй. Нийт 412 тохиолдол боллоо.
- 2020.11.13 Нэг хүүхэд болон Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс халдвар илэрч, нийт тохиолдол 414 боллоо.
- 2020.11.14 Шинээр хоёр эмчээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 424 боллоо.
- 2020.11.14 "Дархан-Уул аймгийн бүх шинжилгээ, Сэлэнгийн 136 хүний хариу СӨРӨГ гарсан. Нийт тохиолдол 426 боллоо"
- 2020.11.15: А.Амбасэлмаа: Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 428 боллоо.
- 2020.11.16: Сэлэнгэд батлагдсан тохиолдлын нэг хавьтал, Энхсаран сувиллын ажилтан болон Будапештээс ирсэн иргэнээс COVID-19 илэрч, нийт 431 тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.11.17: Сэлэнгээр орж ирсэн ТИР машины хоёр жолооч, Улаанбаатарын голомтын ойрын хавьтлын нэг хүний 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ"
- 2020.11.17: Дархан-Уул аймагт нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол дахин нэгээр нэмэгдэж, 435 боллоо.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!