Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.05/ (Бичлэг харагдахгүй бол та ЭНД дарж үзнэ үү)
“Өчигдөр улсын хэмжээнд нийтдээ 11,581 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 22 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 1,308 боллоо.
Үүнээс одоогоор 884 хүн эдгэрээд байгаа бол 413 хүн эмчлүүлж байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!