Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 11 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 812 боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.12.02/

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 12,015 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнд халдвартай иргэний хавьтал болох 259 хүний шинжилгээ ч мөн багтсан. Ингэхэд 11 хүний шижилгээнд коронавирус илэрлээ” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Мөн тэрбээр “Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 812 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" гэсэн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.