Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан тохиолдлуудын 71 хувьд эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр халдвар авсан хүмүүсийн 71 хувьд эхний шинжилгээгээр онош нь батлагдсан хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Тандалт, судалгаа ойрын хавьтлыг илрүүлэх үйл ажиллагаа үргэлжлэн идэвхтэй явагдаж байна. Улаанбаатар хотод нийт ойрын хавьтлын 1,063 хүн бий. Үүнээс 386-д нь гурван удаа шинжилгээ хийсэн бол 822 хүнд хоёр удаагийн шинжилгээ хийгээд байгаа.

Ер нь батлагдсан тохиолдлын илрүүлгийг хийхэд 71 хувьд нь эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан онош нь батлагдаж байгаа бол 26 хувь нь хоёр дахь давтан шинжилгээгээр, 3 хувь нь гурав дахь давтан шинжилгээндээ онош батлагдаж байна.

Түүнчлэн нийт батлагдсан тохиолдлууд халдварын нууц үеийн хугацаандаа буюу 1-14 хоног дотроо онош нь батлагдаж байгаа” гэв.

"Манай улсад коронавирусийн ойрын хавьталд халдварлуулах индекс өндөр байна"

Эрүүл мэндийн яамны хэлстийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд ойрын хавьтлуудаас өвчлөх тохиолдол 2.5-4 байгаа. Харин манай улсын хувьд халдвар авах индекс буюу ойрын хавьтлаас өвчлөх тохиолдол харьцангуй өндөр 5-8 байна.

Иймд бид иргэдийг аль болох гэртээ байж олон хүнтэй харьцахгүй байх гэсэн зарчмыг зөвлөж байгаа.

Манай улсын хувьд халдварлуулах индекс их өндөр байна. Тэр дундаа гэр бүлийн хүрээнд халдвар тарах нь их байгаа тул иргэд анхааралтай байх шаардлагатай" гэв.

 Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 193,608 хүнд шинжилгээ хийхэд 137,125 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн 56,483 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа аж.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.