Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн халдвар авсан ХӨСҮТ-ийн 11 эмч, сувилагчаас долоо нь эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар авсан ХӨСҮТ-ийн эмч сувилагчдаас долоо нь эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаа. Тэдгээр хүмүүсээс 70 гаруй нь зөөвөрлөгдөн ирж халдвартын клиникт эмчлэгдэж байгаа тохиолдол юм. 

Харин эмнэлгийн эмч, ажилчид эхнээсээ эдгэрээд долоон хүн дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Үлдсэн эмч, сувилагчийн эмчилгээ үргэлжилж буй бөгөөд биеийн байдал нь сайн байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.