Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Тусгай нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сүүлийн 24 цагт нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн,  орон нутагт 120 иргэн, улсын хэмжээнд нийт 175 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүллээ.

Өчигдөр Сүнжин Грандаас гарсан 42 иргэн нь хүүхдүүд байсан тул нэгдсэн байдлаар автобусаар гэрт нь хүргэж ажилласан.

Өнөөдөр Новотел, Корпрейт, Кемпинский, Вен Зөү буудалд тусгаарлалтад байсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Гэрийн ажиглалтад шилжиж байгаа иргэдэд 14 хоног гэртээ байж, халдвар хамгааллын дэглэм сахих үүрэг чиглэл өгч, гарын үсэг зуруулан баталгаа авч байгаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1,273 хүн байгаа бол орон нутагт 7,210 хүн байна. Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байранд 2,186 иргэн тусгаарлагдаж байгаа. Тусгай нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа бөгөөд сая танилцуулсан тоон мэдээ нь хавьтал болсон иргэдийн тоо гэж ойлгож болно.

Тусгаарлалтад байгаа болон тугаарлалтын хугацаа нь дууссан хавдрын эмчилгээ хийлгэх, мэс засалд орох шаардлагатай иргэдийг эмнэлгүүдтэй холбожн ажиллаж байгаа. Мөн тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462057838094231
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.