Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багт өнгөрсөн улиралд тоглосон Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Лиг (NBA)-гийн дөрвөн удаагийн бүх одод ДеМаркус Казинс өдгөө Пуэрто Рикогийн лигт тоглож байгаа юм.
"Метс де Гвайнабо" багт данстай америк эр Даваа гарагт үзэгчидтэй маргалдсаны улмаас тоглолтыг чөлөөлсөн билээ.
Тэгвэл Д.Казинсыг улирлын үлдсэн тоглолтуудад оролцуулахгүй гэж Пуэрто Рикогийн лиг шийдвэрлэлээ. Түүнчлэн зохисгүй үйлдлийнх нь төлөө $4,250 торгосон. Хэрвээ гаргасан үйлдлээ тайлбарлаж чадахгүй бол $10,000 болж нэмэгдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!