Tous les Jours-ийн 2025 оны Шинэ жилийн бялууны урьдчилсан захиалга эхэллээ
Tous les Jours дэлхийд алдартай бэйкери брэнд нь Монгол Улсад 2016 оноос хойш жил бүр Шинэ жил, Зул сарын баярыг онцгой амт, тансаг хийц бүхий бялуунуудаараа чимж ирсэн билээ.
2022 оноос эхлэн уламжлал болгон хэрэгжүүлж буй шинэ жилийн бялууны урьдчилсан онлайн захиалга энэ жил “HOLIDAY DREAM” буюу “МӨРӨӨДЛИЙН БАЯРЫН ӨДРҮҮД” сэдвийн дор албан ёсоор эхэллээ.
2025 оны онцгой гэнэтийн бэлэг
Энэ жилийн хамгийн их хүсэн хүлээсэн сюрприз бол дэлхий даяар хайрлагдсан Sanrio-ийн таван гол дүртэй тусгай загварын бялуунууд юм. Хүсэл мөрөөдөл, баярын догдлолыг нэг дор багтаасан эдгээр бялуунууд нь хүүхэд, томчууд хэнийг ч баярлуулах төгс сонголт байх болно.
Үүнд:
- Hello Kitty’s Holiday Tree Cake
- Cinnamoroll Dream Ball Cake
- My Melody’s Sweet Berry Cake
- Pompompurin’s Pudding Dream Cake
- Kuromi’s Choco Berry Cake
Хүүхэд бүрийн дуртай дүрүүдийг баярын өвөрмөц дизайн, зөөлөн кекс, тансаг кремтэй хослуулснаараа Шинэ жилийн ширээний хамгийн баяр хөөртэй сонголт болно.
Holiday Dream 2025 – Шинэ жилийн тусгай цуглуулга
Sanrio цувралаас гадна Tous les Jours дараах Signature болон Holiday Dream бялуунуудыг санал болгож байна. Үүнд:
- Holiday Queen Cake
- Holiday Dream Tiramisu Cake
- Holiday Cheese Cake
- Holiday Blueberry Chiffon Cake
- Holiday Choco Chiffon Cake
- • Winter Cookie Vanilla Whipped Cream Cake
- • Winter Sweet Potato Whipped Cream Cake
- • Fresh Cream & Choco Fresh Cream Cake төрлүүд
- • Sweet Milk Choco Cake зэрэг олон сонголт багтжээ.
Бялуунууд нь өөр өөр хэмжээ, амт, дизайнтай тул гэр бүлийн баяр, байгууллагын арга хэмжээ, хүүхдийн баярт тохирсон сонголт хийх боломжтой.
/Каталогийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү./
Урьдчилсан онлайн захиалга:
Та өөрт ойр байрлах Tous les Jours-ийн салбараас сонголтоо хийж, захиалсан бялуугаа 12-р сарын 30, 31-ний өдрүүдэд хүлээн аваарай.
Онлайн захиалгаар хүлээн авах бялуунуудын тоо хязгаартай тул та амжиж захиалахыг зөвлөе.
Хэрэв онлайн захиалгад амжаагүй бол Tous les Jours-н 24-н салбараар үйлчлүүлэн “HOLIDAY DREAM” шинэ жилийн бялуунуудаа очоод худалдан авах боломжтой.
Tous les Jours – Мөрөөдөл биелэх баярын амт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





