Уншиж байна ...
Зураг
Зураг

Лерой Санэ Туркийн "Галатасарай"-г сонгожээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Германы шигшээ баг болон "Байерн Мюнхен" клубийн тоглогч Лерой Сане шинэ багаа сонголоо. Өдгөө 29 настай жигүүрийн хагас хамгаалагч эр Туркийн "Галатасарай" багт зүтгэхээр болов.

Тэрбээр өнөөдөр шинэ багийнхаа гэрээнд гарын үсэг зурахаар Истанбулд очжээ. 

Туркийн Супер лигийн аваргууд шинэ тоглогчийнхоо нислэгийг албан ёсны цахим хуудсаараа шууд дамжуулсан юм. 

Уг бичлэгийг 1 сая хүн хүлээн авч үзжээ. 

Л.Сане 2020 онд Английн "Манчестер Сити" клубээс Германы "Байерн Мюнхэн" багтайгаа таван жилийн гэрээ байгуулж байв. Улмаар гэрээний хугацаа нь дуусаж, клубийн удирдлагууд шинэ гэрээ санал болгосон ч хүлээж аваагүй.

Мөн Английн багууд авьяаслаг тоглогчийг эгнээндээ элсүүлэхээр гэрээ санал болгосон ч Сане хамгийн өндөр цалин санал болгосон багийг сонгов. Тэрбээр шинэ багтайгаа гурван жилийн хугацаанд 45 сая еврогийн цалин авахаар болжээ.

Герман тоглогч "Байерн"-д байх үедээ 220 тоглолтод оролцож, 61 гоол оруулсан юм.

 

Эх сурвалж: BBC