Өнгөрсөн долоо хоногт 85 объектын гал түймрийн дуудлага, нэг газар хөдлөлт бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт /2026.03.09-2026.03.15/ Онцгой байдлын ерөнхий газарт 85 объектын гал түймэр, хоёр ой, хээрийн түймэр, нэг газар хөдлөлт, нэг хүчтэй салхи шуурга, дөрвөн биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгджээ.
Нийт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

