ҮЙЛ ЯВДАЛ: Шинэ 5 шар төслийн хохирсон иргэд өнөөдөр очиж уулзаж , шаардлага тавина

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 28 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улаанбаатар орон сууцжуулалтын байранд

09:00 цагт Шинэ 5 шар төслийн хохирсон иргэд өнөөдөр очиж уулзаж , шаардлага тавина.

Төрийн ордны Их танхимд

11:00 цагт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монгол эр хүн” үндэсний III чуулган болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт  Ихэр аавын ихэр хөвгүүдийн нэг А.Ганхүлэг цусны хорт хавдар үсэрхийлсэн оношоор гадаадад яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх болсон тул залуу гэр бүлийн төлөөлөл ард түмнээсээ сэтгэлийн хандивт хувь нэмрээ оруулахыг хүсэж хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт МҮЭ-ийн Холбооны өнөөгийн удирдлагууд нь гишүүд, хөдөлмөрчдийн нэр барьж Үндсэн Хуулийн Нэгдүгээр бүлгийн 6 дугаар зүйлийн 2, Хоёр дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 5, 9, 10, 16 дугаар заалтуудыг зөрчин хүний эрхийг хамгаалагчийн үүргээ умартан, гишүүдээс хараат бусаар оршин нийтийн баялгаас зөвхөн өөрсдийн эрх ашгийг ханган МҮЭ-ийн тогтолцооны гажуудлыг гүнзгийрүүлсэн үйл ажиллагааг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Баяраа илчлэн мэдээлэх болно.

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Дэлхийн Цэргийн агуу жанжин, Их эзэн богд Чингис хааны зарлиг сургаалыг эрхэмлэн дээдлэгч ТББ-уудын төлөөллөөс "Төрийн минь сүлд өршөө" сэдвээр мэдээлэл хийнэ.