Суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурчээ
Гадаад худалдааны тэнцэл 2026 оны эхний хоёр сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Барааны эргэлт 24.7 хувиар өссөн байна.
Экспорт 52 хувиар өсөхөд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспортын өсөлт голлон нөлөөлжээ. Үүнд зэсийн хүдэр баяжмалын экспорт 850.6 сая ам.доллар буюу өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн. Мөн нүүрний экспорт 150.8 сая ам.доллар буюу 16.7 хувиар өссөн зэрэг нь тус тус нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар буурсан байна. Уг бууралтад суудлын автомашины импорт 93.8 сая ам.доллароор буюу 40.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

