ФОТО: Оскарын наадмын дараах үдэшлэгт ирсэн зочид...

Э.Тэмүүлэн, iKon.mn
24 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн Жесси Бакли.

Америк төдийгүй дэлхий даяар алдартай "Vanity Fair" загварын сэтгүүлээс жил бүр Оскарын наадмын дараах үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай.

31 дэх жилдээ зохион байгуулж байгаа уг үдэшлэгт урлаг, спорт, телевизийн салбарын олон алдартнууд оролцсон юм. Reuters агентлагийн гэрэл зургийн дуранд тэд ийн буужээ. 

Сонирхуулахад энэ жилийн Оскарын наадмын шилдэг киногоор "One Battle After Another" тодорсон. Нийт 13 төрөлд нэр дэвшсэн тус киноны хамт олон зургаан "алтан хүн" хүртсэн үзүүлэлтээр бусдыгаа манлайлсан юм. Харин хамгийн олон буюу 16 төрөлд нэр дэвшсэн "Sinners" шилдэг эрэгтэй гол дүр тэргүүтэй дөрвөн шагналыг авсан юм.

ФОТО 

зураг
 
АНУ-ын жүжигчин Одесса Эзион.
зураг
 
Комидиан, холливудын жүжигчин Кен Жон.
зураг
 
АНУ-ын өвлийн олимпын аварга Чой Ким.
зураг
 
Энэтхэгийн Тамил гаралтай Их Британийн жүжигчин Симон Эшли.
зураг
 
Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн Майкл Б`Жордан.
зураг
 
Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн Жесси Бакли.
зураг
 
Өнгөрсөн жил Оскарын шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшиж байсан жүжигчин Дэми Мур.
зураг
 
Дуучин Дуа Липа, жүжигчин Каллум Тёрнер нар.
зураг
 
Нэрт найруулагч Стивен Спилберг.
зураг
 
Холливудын жүжигчин Жүүд Лоугийн охин загвар өмсөгч, жүжигчин Ирис Лоу.
зураг
 
Оскарын хоёр удаагийн шагналт Эдриен Броуди, хамтран амьдрагч Жоржина Чапман нар.
зураг
 
Загвар өмсөгч Бела Хадид.
зураг
 
Жүжигчин Исла Фишер.
зураг
 
АНУ-ын тэрбумтан Жефф Безос, гэргий Лаурен Санчес Безос нар.
зураг
 
Реалити шоуны од Ким Кардиашин.
зураг
 
Энэтхэгийн жүжигчин Прияанка Чопра.
зураг
 
Жүжигчин Мэг Райан.
зураг
 
Эгч дүү жүжигчид болох Эли, Дакато Фаннинг.
зураг
 
Холливудын жүжигчин Кэйт Хадсон.
зураг
 
NBA-гийн тоглогч асан Дуэйн Уэйд, гэргий Габриаль Юнион.
зураг
 
Загвар өмсөгч Хэйли Бибер.
зураг
 
АНУ-ын дуучин, рэппер Одри Нуна.
зураг
 
Реалити шоуны од Кендолл Женнер.
зураг
 
Реалити шоуны од Кайли Женнер.